2018.11.21

ХУД-ийн 12-р хороонд гэмт хэрэг, зөрчил их гардаг 9 цэгт хяналтын камер байрлуулжээ

Нийслэлийн алслагдсан хороодын нэг болох Хан-Уул дүүргийн 12-р хороо буюу Биокомбинат орчим гэмт хэрэг ихтэй, гэрэл гэгээ муу байсан бол энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд өөрчиллөө. Гудамж талбайгаар иргэд зорчиход аюулгүй байдлыг хангах бүхий л ажлыг хийсэн байна. Мөн гэмт хэрэг гарч болзошгүй хэсгүүдэд хяналтын камер ч байрлуулжээ. 

Орчныг камержуулж, тойрогтоо тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэсэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд хорооны иргэд талархаж байгаагаа илэрхийллээ.