Улаан.Ч Болд.Л Чинзориг.С Оюун-Эрдэнэ.Л 2018.11.22 | TV5

УИХ-ын дарга хууль зөрчиж байна хэмээн гишүүд үзэж байна

Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ- ын дарга хүлээж аван хэлэлцэхээр болсон. Гэвч нэр бүхий гишүүд өргөн барьсан болоод хүлээж авсан процесс нь өөрөө хууль зөрчиж байгааг УИХ -ын зарим гишүүд хэлж байна.

Учир нь улсын эв нэгдлийг хангах ёстой үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөрөө засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурж өөрөө тэр шаардлагаа хүлээж авч байгаа нь нийтийн албанд ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаа юм байнаЗасгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчиж байна гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан

" УИХ-ын гишүүд маш тодорхойгүй байдалтай байна. Засгийн газрыг огцруулах бичгийг хэлэлцэх гэхээр хууль зөрчих гээд харин хэлэлцэхгүй гэхээр төр засгийн үйл ажиллагааг гацаасан нэр авна"

УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ

"УИХ-ын дарга хүн өөрөө гарын үсэг зурчхаад , өрөө хүлээж аваад% өөрөө хэлэлцэж байна. Энэ бол Олон улсад маш энгийн зүйл "ашиг сонирхлын зөрчил шүү дээ. ҮАБ-ын нэг гишүүн ингэж илтэд өөрийн улс төрийн сонирхлоо илэрхийлж болохгүй"

УИХ-ын гишүүн Л.Болд

" УИХ-ын дарга өөрөө өргөн барьчхаад өөрөө хүлээж авч байгаа нь маш тодорхойгүй нөхцөл байдал бий болж байна".

УИХ-ын гишүүн С.Чинзориг

 "Бид уг нь засаг төр огцруулах тухай бус энэ өвлийг хэрхэн хохирол багатай давах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байх ёстой. Манай улс бол ХАА улс, салбарын сайдыг нь томилох асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй"