О.Баасанхүү 2018.11.22 | Vip76.mn

О.Баасанхүү: Хоригоо танилцуулахгүй юм бол больсон гэж үзье.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Ерөнхийлөгчийн тавьсан хоргийг хэлэлцэх гэж байхад өөрөө орж ирж хоригоо танилцуулахгүй байна гэдэг нь өөрөө эс үйлдэхээрээ хориг тавьж байгаагаа эсэргүүцэж байна гэж үзэж байна. Энэ хориг тодорхой санаа нь зөв хэдий ч бүхэлдээ тавьсан нь хуулийг хүчингүй болго гэсэн үг. Ингээд шинээр бичих шаардлага үүснэ. Улсын төсвийг өмнөх оны 6-7 сарын үед төслийг бичиж эхэлдэг.

Цаг хугацааны хувьд төсөв батлагдахгүй бол төрийн үйл ажиллагааг гацаанд оруулна. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хориг тавих санаатай юм уу? төрийн үйл ажиллагааг гацаах сонирхолтой байна уу? Би горимын санал гаргамаар байна. нэгэнт тавьсан хоригоо танилцуулахгүй гэж байгаа бол хориг тавьсанаа больсон гэж ойлгож байна. Тиймээс хоригийг хүчингүйд тооцож шийдмээр байна.”