Ж.Мөнхбат 2018.11.22 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Монголын төр "шившигийн хөндий"-г туулж байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьсан хэрнээ хуралд орж ирэхгүй юм. Засгий газраас өргөн барьж батлуулсан төсвийн хууль нь хориг тавигдсан асуудлыг хэлэлцэх гэхээр Ерөнхий сайд нь орж ирэхгүй. Сайд нар нь орж ирэхгүй байна. Орж ирсэн нь асуудлаа хэлэлцэх гэхээр гараад явчихлаа.

Ажлаа хийж чадахгүй бол огцруулья гэхээр хуралдаа суухгүй. УИХ-ын даргыг огцруулна гэж бойкотлож байна. Миний хувьд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргыг орж ирж хоригоо танилцуул гэж горимын санал гаргаж байна. Улс орны эрх ашиг үүрдийнх. Харин эрх мэдэл түр гэдгийг сана. УИХ нь Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй юм бол тар.”