2010.04.20

С.Эрдэнэ: Суулт зарлахад хүрсэн нь улс төрийн захиалгатай явуулга

АН-ын ҮЗХ-ны хурлын өмнө болсон ротацийн сонгуулиас үүдэлтэй маргаан сүүлдээ суулт бүр өлсгөлөн болж үргэлжлэх магадлалтай байна. Мөн дүүргийн намын хороо нь хоёр хуваагдчихаад байгаа нь маргааниг улам хурцатгаж байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхан хоёр хуваагдан тус тусдаа ротаци явуулж өөрсдийнхөө шийдвэрийг хүчин төгөлдөр хэмээн мэдэгдсээр байгаа. Үүнээс болж Чингэлтэй дүүргийнхэн Б.Батбаатар нарын олигархиуд хууль бусаар ҮЗХ-ны гишүүн боллоо хэмээн эсэргүүцэж намынхаа төв байранд суулт зарласан. Нийслэлийн АН-ын даргын хувьд үүнд ямар байх суурьтай байна?

-Аливаа улс төрийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр дүрэм нь эрх зүйн акт болдог. Тэр дүрмийг зөрчих эрх тухайн намд байхгүй. Манай намын дүрмийн хоёрдугаар заалтаар гишүүний эрх үүргийг зохицуулдаг. Үүнд АН-ын дүрмийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн намын гишүүн байж болно гэж заасан. Нэг үгээр хэлбэл АН-ын үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Улс төрийн намуудын тухай хуулиар аливаа улс төрийн нам дотоод маргаантай асуудлыг шүүх, хуулийн байгууллагад асуудлыг хүлээж авахгүй. Харин намын дотоод хяналтын байгууллага нь эцсийн шийдвэр гаргаж байхаар зохицуулалт хийсэн. Саяхан нийслэлийн АН хурлаа хийж цөөнхөөс гаргасан саналын дагуу нийслэлийн АН-ын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Гэвч олонхи нь энэ саналыг дэмжээгүй. Дараа нь ҮЗХ хуралдаад үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохицуулах журмаар ротацийг зохион байгуулсныг хэлэлцлээ. Чингэл-тэй, Хан-Уул дүүргийн намын хороо хоёр тусдаа сонгууль явуулсан маргааныг дэгдээсэн.Гэхдээ бид ганцхан үндэслэлийг барьсан. Тэр нь дүрэм. Тухайн шатны намын байгууллага сонгуулийн нутаг дэвсгэрийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөлдөх зөвлөлөөрөө хэлэлцээд Додоод сонгуулийн хороондоо албан тоотоор ирүүлж батлуулдаг. Тус хорооны баталж байгуулсан сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо хүчин төгөлдөр бөгөөд тухайн сонгуулийн дүнг үндэслээд ҮЗХ-нд тогтоолоо оруулсан. ҮЗХ ч энэ асуудлыг нэлээд нухацтай авч хэлэлцээд дүрмийн хүрээнд гэж үзсэн. Энд ямар нэг маргаан гараагүй.

-Гэсэн ч ротацийн дүнд гомдолтой гишүүд өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөлгүй суулт зарлаж байна шүү дээ?

-Үнэхээр гомдолтой байгаа бол Хяналтын ерөнхий хороонд хандах бүрэн эрхтэй. Гэтэл өнөөдөр Хянал.тын ерөнхий хороо энэ асуудлыг авч хэлэлцээд тэр нь зөв, энэ нь буруу гэсэн шийдвэр гаргаагүй байхад хууль бусаар шийдлээ. Тэрний нөлөөгөөр шийдэгдлээ гэж ярих утгагүй. Чингэлтэй дүүргийн зарим гишүүд шаардлага тавьж суулт зарлаж байгаа нь дүрмийн ямар ч үндэслэл байхгүй. Хоёрдугаарт хэн гэдэг хүн яг ямар шаардлага тавиад байгаа нь ойлгомжгүй. Надад албан ёсны тамга, тэмдгээр баталгаажсан албан бичиг, шаардлага ирээгүй. Гэнэт л 10-аад хүн ирээд бичиг цаас болоод, суулт зарлаж байна эсэн лоозон бариад суучихсан. Суулт зарлаж байгаа хүмүүстэй би очиж уулзсан. Ямар шаардлага тавьж байгаа, юу хүсээд байгаа талаар нь ярилцсан. Тэгэхэд тодорхой дүрмийн үндэслэл ярихгүй байна лээ. Тэр бүү хэл юуны төлөө тэмцэж байгаагаа ч зарим нь ойлгохгүй байна. Тэгэхээр нь энэ нь улс төрийн захиалгатай явуулга. Ер нь хүчээр суулт, өлсгөлөн, жагсаал, цуглаан хийж хууль зүйн үндэслэлгүй шаардлага тавиад нэгийгээ айлгадаг цаг өнгөрсөн. Үүнийг би улс төрийн хүрээнд, аль нэг бүлэг фракцын захиалгаар явагдаж байгаа үйлдэл гэж бодож байна.

-Захиалга өгсөн байж болох бүлэг, фракцын талаар тодорхой нэр цохож хэлээч?

-Одоогоор энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа болохоор тодорхой хүний нэр цохож хэлмээргүй байна.-Суулт зарлаж байгаа хүмүүс тамга тэмдэг бидэнд байгаа. Тэгэхээр Чингэлтэйн АН-ын албан ёсны удирдлага бид гэж байсан?-Тамга тэмдэгтэй л юм бол албан бичиг үйлдээд баталгаажуулаад зүй ёсны шаардлага тавихгүй яасан юм. Ямар ч бичиг баримт байхгүй зүгээр л орилсон, элдвээр хэлж, доромжилсон, хэрүүл өдсөн, ёс суртахууны наад захын соёлгүй нөхөд.

-Дүүргийн намын байгууллагууд нь хоёр хуваагдчихаад хэрүүл тэмцэл нь иймдээ хүрээд байхад нийслэлийн намын дарга нь яах ёстой вэ. Ингээд байгаад байхуу?

-АН-ын дүрэм МАХН-ын дүрмээс өөр л дөө. Тухайн шатны намын байгууллага нь бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуул-даг. Харин дотооддоо учраа олоод явдаг үүрэгтэй. Түүнээс хэннэгэнд нялаад нялзаагаад байх шаардлага байхгүй. Нийслэлийн АН дүүргийн намын асуудалд шууд хутгалдаж орох эрх байх-гүй. Үндсэн дүрмээ ноцтой зөрчөөд байдал хүндэрвэл тухайн шатны.намын хурлыг хуралдуулдаг. Тэр хэмжээнд хүрсэн гэж үзвэл хурлыг нь зарлахад бэлэн байна. Хан-Уул, Баянзүрх дүүргийн хувьд нийслэлийн АН дүрэмд олгогдсон эрхээ эзэлж ажилласан. Одоо тэдгээр хүмүүс дүрмээр хүлээсэн үүргээ л биелүүлэх хэрэгтэй. Ингээд байдал хэвээр үргэлжлээд улам хүндэрвэл Хяналтын ерөнхий хороо эцэслэн шийдвэрлэнэ. Эндээс гарах шийдвэрийг хэн ч давж заалдах эрх байхгүй.

-Дүүрэг, аймгийн намын байгууллага улс төрийн тавцанд гарах шат нь болдог болохоор тэнд маш их хор, амбиц байдаг. Үүнээс болж хэрүүл тэмцэл хамгийн их өрнөдөг. Мөн фракц, бүлэглэлүүдийн гар хөл бологсод энд хамгийн гол үүрэгтэй гэдэг. Энэ талаар?

-Үндэслэлтэй. Би үгүйсгэхгүй. Гэхдээ 100 хувь тийм гэж хэлэхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн ёс 2 зүй, сахилга хариуцлага дутагдаж « байгаа байх. Дээр нь фракц, бүлэглэлүүдийн зохион байгуулалгтай өдөөн хатгалга, явуулга гээд аль аль нь бий. Түүнээс биш I АН-ын анхан шатны байгууллагад байгаа гишүүн бүгд улс төрийн туршлагатай, хариуцлагатай хүмүүс. Харамсалтай нь ёс зүйгээ мэдэж байгаа ч аливаа асуудлыг эвийн замаар хэлэлцээрийн ширээний ард суугаад шийдэх хүсэл сонирхол алга.

-ҮЗХ-ны хурлаар АН-ын дотоод зөрчил туйлдаа хүрсэн нь Билэгт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нарын зодооноор илэрсэн гэж зарим эх сурвалж тайлбарлаж байна. Тухайн үед юунаас болж нударга зөрүүлэхэд хүрсэн юм бэ?

-Би тухайн үед байгаагүй. Дараа нь юу болсныг сонссон. Гэхдээ энэ нь намын дотоод асуудалтай хамаагүй байх. Хүмүүсийн хувийн харьцаанаас үүдэлтэй болов уу. Уг нь тэд нэг нутгийнх, 20-иод жил хамт улс төрд зүтгэсэн. Магадгүй тухайн үеийн маргаанаас болсон байхыг үгүйсгэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.