Н.Амарзаяа 2018.11.23 | Vip76.mn

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хориг тавьсан 6 үндэслэлд уян хатан хандаж болно гэж үзээд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг л үлдээжээ. 

Ерөнхийлөгчийн хоригт тодотгол хийсэн учраас өчигдөр МАН бүлэг 1 хоногийн завсарлага авч, саналаа нэгтгэн, хоёр байнгын хороодоор оруулж хэлэлцжээ. Ингэхдээ төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэж, төсөвт тодотгол хийх замаар дээрх 1 асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Хоригийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулсан бол Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. 

Ийнхүү хуралдааны эцэст төсөвт бүхэлд нь хориг тавьсаныг байнгын хорооноос гаргасан саналын дагуу дэмжихгүй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Харин Ерөнхийлөгчийн саналыг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай гэсэн УИХ-ын тогтоол гаргав.