Ц.Даваасүрэн 2018.11.27 | ЕTV

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 390 сая төгрөгийн хохирол учирчээ

Эрчим хүчний сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Даваасүрэн:

Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас ОХУ-аас эрчим хүчээр хангадаг 220 квТ- ын гурван тулгуур гэмтсэн. Хоёрыг нь аваачаад холбож байна. Эдгээр шугамыг бүрэн сэргээсний дараа баруун аймгуудын эрчим хүч хэвийн болно.  Маргааш дуусгаад баруун аймгийн эрчим хүчний хэрэглээг хэвийн болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн Улаангомоос Өмнөговь сум хүртэл есөн тулгуур багана унасан ч наймыг нь шөнөдөө босгосон. Ингэснээр Увс аймгийн гол хэрэглэгчид эрчим хүчээ аваад эхэлсэн. Одоогоор нийтдээ 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна. Цаашид нөөцийн дизель станцтай байх хэрэгтэй юм байна.