У.Хүрэлсүх 2018.11.28 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Засгийн газар хоёр төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газар хоёр төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хурлаар 2 хууль, тогтоомжын төслийг УИХ-д өргөн барихаар болж, нэг Засгийн газрын журмын баталлаа.

Үүнд

-  Монгол Улсын Засгийн газар, АНУ хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Компакт гэрээний дагуу манай улс Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм.

-  Дэлхийн шуудан холбооны дүрмийн Есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

-   “Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам”-ыг баталлаа.