Баатархүү.Ц Амарсайхан.С 2018.11.28 | МҮОНТВ

НИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаан долоо хоногоор хойшлогдлоо

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг огцруулах, эсэхийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн санаачлагаар дахин долоо хоногоор хойшлууллаа. Захиргааны ерөнхий хуулиар бол Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гүйцэтгэх засаглалын даргыг огцруулах хүсэлт ирүүлснээс хойш 15 хоногийн дотор эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Хуулийн хугацаа өчигдөр буюу энэ сарын 27-ноор дуусгавар болсон юм.