2018.11.29

50 сая Еврогийн зээлийн 15 сая еврогоор гал унтраах 72 ширхэг Автомашин авна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулахаар төслийг хамтран боловсруулаад байгаа аж.

Уг зээлийн нөхцөл нь жилийн 0.78-1.9 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 7 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь хоёр жил юм байна. Зээлийн хүүгийн хувьд УИХ-аас зөвшөөрөл авч, хэлэлцээрийг батлагдах үеийн хувь хэмжээнээс хамаарч тогтоохоор байгааг хэлэв.

ОУВС-ийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь бөгөөд Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгааг дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан. Дээрх хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.