С.Бямбацогт 2018.11.30 | Vip76.mn

С.Бямбацогт: Асуудалд хэтэрхий улайрч, бие биеэ гүтгэн, доромжлохгүй байх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурал өчигдөр өглөө 09 цагаас зарлагдсан ч ирц хүрээгүй тул үдээс хойш 14 цагт дахин товлогдсон. Мөн ирц хүрээгүй тул хурлыг түр хойшлуулсан. Өнөөдөр өглөө 09 цагт хуралдахаар зарлагдсан ч мөн ирц бүрдээгүй тул хуралдаагүй байна. Нийт 9 гишүүн байдаг ч 3 гишүүн л ирсэн.
Ёс зүйн дэд хороо нь ЖДҮХС-аас зээл авсан УИХ болон Засгийн гахзрын гишүүдийн асуудлыг шийдвэрлэх тухай олон иргэн байгууллагаас хүсэлт ирсэн. Үүнийг хэлэлцэх байсан. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ч хэлэлцэх байсан. Үүнтэй холбоотойгоор ЖДҮХС-аас зээл авсан гэгдэж буй Засгийн газрын гишүүд санал хураалтанд оролцох нь ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчиж байгаа тухай хүсэлт ирсэн.
Эдгээр асуулыг хэлэлцэх гэсэн ч ирц бүрдээгүй. Хуралдаж чадаагүй. Гэхдээ энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдээд явах байх. Гишүүдийн хувьд энэ асуудалтай холбоотойгоор шатаж, бие биенийгээ гүтгэн доромжилж, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.”