Б.Энх-Амгалан 2018.11.30 | Vip76.mn

Б.Энх-Амгалан: УИХ-ыг дэд дарга Я.Санжмятав удирдах нь зүйтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

“Өнөөдөр хэлэлцэх гэж байгаа асуудалтай холбогдуулан ашиг сонирхлын зөрчлийн хууль үнэхээр зөрчигдөж байгаа эсэх дээр Ес зүйн дэд хороо болон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар өгнө үү?

Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гарын үсэг зурсан гишүүдийн дунд одоо хурал даргалж байгаа Л.Энх-Амгалан гишүүн та гарын үсэг зурсан учраас ашиг сонирхлын хувьд зөрчил үүсэх тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар удирдуулах нь зүйтэй.”