С.Эрдэнэ 2018.11.30 | Vip76.mn

С.Эрдэнэ: АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

“Өнөөдрийн асуудал бол зүгээр нэг Засгийн газар огцруулах биш Монгол төрийн ёс зүйтэй холбоотой томоохон асуудал юм. Тиймээс хууль зөрчихгүй байхыг хангаж, хууль ном оо дагаж хуралдах ёстой. Ашиг сонирхлын хуулийн тодорхой заалтаар үндэслэн асшиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа нөхдүүд санал хураалтанд оролцохгүй байх нь зүйтэй.

АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд Я.Санжмятав арга ч багтаж байгаа. Тиймээс аль нь бүрэн эрхийнхээ хүрээнд даргалаад явах ёстой байна тэр хүн нь хуралдаанаа удирдаад энэ асуудлаа хэлэлцээд шийдвэрлэх нь зүйтэй.”