Ж.Энхбаяр 2018.11.30 | Vip76.mn

Ж.Энхбаяр: Л.Энх-Амгалан та Я.Санжмятавт эрхээ шилжүүлж, асуудлыг хэлэлцүүлнэ үү

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

“Сүүлийн хэдэн сар олон нийтийг, нийгмийг бужигнуулсан энэ асуудалд ард түмэн хэн нь хэн болохыг харж авлаа. Энэ асуудал өнгөрсөн олон жил хуримтлагдсан авлига, хээл хахууль, газрын баялгийн хуваарилалт, эрх мэдэл зэрэг ужгирсан олон асуудал туйлдаа хүрч тэсэрч байна. Өнөөдөр дэглэсэн зохиолын дагуу энэ асуудалдаа хэтэрхий автаж байна. Одоо болих хэрэгтэй.

Хурал даргалж байгаа хүн ч алдаатай үг хэлж байна. Өнөөдөр хамгийн том гажуудал болсон байгалийн баялгийн үр ашгийг хэдхэн бүлэглэл хувааж авдаг байдал газар авсан энэ шунал тэмцэл улсын төрийг ийм байдалд хүргэж байна. Үүнийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Эрдэс баялгийг нөөцийг ард түмэндээ өгөх ёстой.

Л.Энх-Амгалан дарга та наад суудалдаа суух эрх байхгүй. Суудлаасаа буугаад Я.Санжмятав даргад эрхийг шилжүүлж асуудлыг хэлэлцүүлнэ үү?”