Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ
2018.11.30

Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

Асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө гишүүд горимын санал хэлсэн. Зарим гишүүд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдрийн хуралдааныг удирдаж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж, дэд дарга Я.Санжмятаваар хурал удирдуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Харин зарим нь Засгийн газрыг огцруулах эсэх дээр Засгийн газрын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учир кноп даруулах нь буруу гэж үзэж байгаагаа хэллээ. 

Дэгийн тухай хуульд "гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтанд оролцохоос САЙН ДУРААР ТАТГАЛЗАХ бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ" гэсэн заасан. байна. 

Ийнхүү асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгэнлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. Тус байнгын хорооноос Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. 

Асуудлын талаарх гишүүдийн хэлсэн байр суурийг эндээс хүлээж авж үзнэ үү.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь Засгийн газрыг огцруулах шаардлагагүй хэмээн үзлээ.