Д.Тэрбишдагва 2018.11.30 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Хүй элэгтнүүд эвдрэлцэж, хөндлөнгийн олз болж байсан түүхтэй улс шүү

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Эвдрэлцэж, хөндлөнгийн идэш болчих вий гэж бодож байна. Хүй элэгтнүүд эвдрэлцэж, хөндлөнгийн олз болж байсан түүхтэй улс шүү. Өнөөдөр энэ нам дотроо эвдрэлцэж байгаа нь үндэстэн дамнасан корпораци, гадна дотны нөлөөлөл, хөндлөнгийн улс орнуудыг баярлуулаад ингээд сууж байна гэдэг харамсалтай байна.

Уг нь Засгийн газар огцруулах нь галав юулэхтэй адил асуудал биш. Нэг асуудлаа шийдэх гэж ийм асуудалд хүрээд байх юм. Анхнаасаа өөрсдөө ашиг сонрхлын зөрчилтэй хүмүүс зөрчил энэ тэр яриад байхаар асуудал буруу зүгт чиглэнэ. Тэгээд бид дотроо ийм асуудал яриад л олз болох хэрэг байгаа юм уу? нэгнээ гүжирдэх, доромжлох хандлага чинь хэрээс хэтэрлээ. Ёс зүйн хувьд Л.Энх-Амгалан дарга удирдах нь буруу.”