О.Баасанхүү 2018.11.30 | Vip76.mn

О.Баасанхүү: Та сайд нартайгаа хариуцлага тооцохгүй байгаа тул тантай хариуцлага тооцох гэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Намбарын Энхбаяр гэдэг хүнийг баривчилж байсныг санаж байна. Орон гэрийг нь бужигнуулж, Ц.Элбэгдорж гэж хүнтэй нийлээд орон гэрийг нь бужигнуулсан. Гэтэл өнөөдөр тэр хүнийг хэлмэгдүүлсэн хүмүүс өнөөдөр шударга ёс яриад сууж байна.

Гэм буруутай нь тогтоогдоогүй учраас хариуцлага тооцохгүй гээд байгаа. Тэрийг хууль хяналтын байгууллага тогтоогоод ял шийтгэл өгөөд явна. Харин албан тушаал эрх мэдлээ ашиглан зээл авахад нөлөөлсөн хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй гээд байгаа нь хэр зөв юм бэ? Энэ хүмүүсээ өргөн барих нь Ерөнхий сайдад, өөрсдөө ёс зүйгээрээ өргөдлөө өгөх нь өөрсдөд нь байгаа.

Хариуцлага тооцох ёстой сайд нар таны кабинетэд байгаа юу? Хэн хэн бэ? Та яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Тиймээс тандп өөрт тань хариуцлага тооцох байдалд биднийг оруулсан. Ерөнхий сайд та хариулт өгнө үү?”

Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуллаа.