2018.11.30

Б.Бат-Эрдэнэ: Газар цөмөрч, галав юүлэх гээд байгаа мэт хандахаа болих хэрэгтэй

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Засгийн газарт хариуцлага тооцох тухай асуудал бол Парламентын засаглалтай улсад байдаг л асуудал шүү дээ. Гэтэл өнөөдөр газар дэлхий сүйрчих гээд байгаа мэт ойлгоод, ойлголт төрүүлээд байх юм. Өмнө нь бид Засгийн газрын огцруулж л байсан. Өнөөдөр ингэж бие биеийнхээ гэдэсийг гаргах ямар хэрэг байна аа. Тиймээс ингэж айхавтар сүр бараа болоод байх зүйл биш шүү дээ. 

Өнгөрсөн жил Засгийн газрыг огцруулаад МАН бүлэг тэхий голоороо хоёр хэсэг тас үсэрсэн. Тэр үед Ерөнхий сайдад энэ нийгэмд том хүлээлт байна шүү. Олон ажлуудыг хийгээрэй гэж хэлээд дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр хийсэн зүйл алга.