Тэрбишдагва.Д 2018.11.30 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Хагалан бутаргах биш эвлэрүүлэн нэгтгэх ёстой

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Эзэн Чингис хаан эх дэлхийг эзлэхдээ дайснаа ч өршөөж болдогыг харуулсан хүн. Ерөнхий сайд шударга ёс, хариуцлага гэдгийг цаана олон зүйл бий. Ерөнхий сайд та өөрт нь үг хэлэхээр өрвөлзөөд байгааг гайхах юм. Ард түмэнтэйгээ босно, шүдгүй арслан энэ тэр гээд л загнаад байгааг хараад гайхаж байна.

Би хэдэн жилийн хөдөлмөрөө гаргаж зааг ялгааны талаар ном бичсэн. Угтаа бол бид эвлэн нийлүүлж, эвлүүлэх үүрэгтэй улс. Тиймээс хэлэх үг хийх үйлдэлдээ бодож байхыг анхааруулмаар байна. 60 тэрбумын асуудлыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нартай адилхан хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

Засгийн газар үлдсэн ч үлдээгүй ч бид маргааш ажлаа үргэлжлүүлэн хийгээд л явна. Тиймээс зөв биш зүйл хийхгүй байх нь зүйтэй юм.”