Ц.Гарамжав 2018.11.30 | Vip76.mn

Ц.Гарамжав: Засгийн газраа дэмжиж ажиллана. Ард түмэн ч үүнийг хүсэж байна

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Засгийн газрыг огцруулах тухай асуудал бол өнөөдөр цаг үеэ олоогүй асуудал юм. Хэдийгээр ЖДҮ-ийн асуудал үүссэн ч ингэж ярих нь буруу юм. Нийгэм, эдийн засгаа өөд татах гэж бүгд зүтгэж байгаа. Тийм учраас Засгийн газраа дэмжиж ажиллана. Ард түмэн ч үүнийг хүсэж байна. Үүнийг мэдэрч ажиллаж байна би.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат түрүүнд миний тухай бас л буруу мэдээлэл хэллээ. Ерөнхий сайд байсан хүн ингэж ярьж болохгүй. Өнгөрсөн 2 жил яваад байсан гүтгэлэг танаас гарсан юм биш байгаа гэж бодлоо. Тэнд мэргэжлийн хяналт хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Харин ч Монполимент компани олон нийгмийн хариуцлагын ажил хийж байгаа, нөхөн сэргээлтийн жишгийг бий болгож байгаа хаалтаа хийж байгаа компани

Дубайн гэрээг зурахад хэн байсан Ж.Эрдэнэбат байсан, Эрдэнэтийн 49 хувь дээр Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд асан байсан шүү гэдгийг хэлмээр байна. Бид ямар нэгэн зүйлийн зэвсэг болгож албан тушаал авдаггүй, нийгмийн сайн сайхны төлөө ашиглаж гэж эрх мэдэл авдаг гэдгийг хэлмээр байна.