Н.Цэрэнбат 2018.11.30 | Vip76.mn

Н.Цэрэнбат: Тэдгээр компаниуд надтай хамаагүй гэдгийг УИХ-ын танхимд албан ёсоор хэлмээр байна

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Цэрэнбат

Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл дотор миний тухай асуудал байна лээ. Манай төрд олон ажил ажилласан, төрийн өндөр босго ярьдаг түшээд сошиалаар явсан албажаагүй мэдээллийг үндэслэл болгож байгааг хараад та бүгдийг маань туршлага, хууль дээдлэх зарчим хаачив аа гэж асуумаар байна.

Өнөөдөр өөрт нь таалагдаагүй, эсвэл өөрийнх нь эрх ашгийг хөндсөн шийдвэр Монгол улсын төр захиргааны байгууллагаас гарахаар сошиал буюу нийгмийн сүлжээнд оруулж 37 оных шиг матаас болгож байна. Энэ матаас нь хууль хяналтын байгууллагаар баталгаажаагүй зүйлийг үндэслэл болгохоо больё гэж уриалмаар байна.

Миний бие хуулийн дагуу хөрөнгө оруулалтаа тайлагнасан. Албан ёсоор хэлмээр байна. Тэдгээр компаниуд надтай хамаагүй гэдгийг хэлмээр байна.

Одоо бид шантаачлаж биш шийдэл гаргаж явмаар байна. Шинээр сонгогдсон 44 гишүүнийг муухай харагдуулах гэсэн зүйлс явсан. Үнэхээр алийн болгон ингэж явах юм бэ. Бид 20 гаруй жил 1,8 жил тутмын засгийн газартай явахдаа бид бие биенээ ялласан. Одоо бид шийдлийг хайж урагшилъя