2018.11.30

Д.Тэрбишдагва: Эрч хүчтэй, эрүүл Засгийн газар байгуулах хэрэгтэй гэдгийг онцгойлон захимаар байна

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Монголын ард түмнийг айхавтар сүрхий талцуулж байна. Энэ сайны ёр биш. Ямар ч Засгийн газар гарсан. Энэ илүү харах боломж байна байхаа гэж харж байна. Тиймээс үлдсэн ч бай, шинэ ч бай Засгийн газар “эрүүл мэндээ” үзүүлэх хэрэгтэй. Эрч хүчтэй, эрүүл Засгийн газар байгуулах хэрэгтэй гэдгийг онцгойлон захимаар байна. Манай УИХ өнөөдөр ямар их идэвхтэй, уран цэцэн үгтэй болсон байна. Ямар их эрч хүчийг бие биенээ бузар муугаар хэлэхэд зориулав аа. Яг үүн шигээ бүгд хуралдаа суугаад, асуудлаа яриад явбал мөн ч их эрч хүч байна. Үүнийг зөв зүйлд зармаар байна.

Би өнөөдөр 100 гаруй айлд утааны эсрэг янданд шүүлтүүр суурилуулах гээд Баянхошуунд очлоо. Германаас төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэгсэн хотын төлөөлөл, дүүрэг, багийн төлөөлөл алга. Яагаад ирээгүй вэ гэхээр УИХ-ыг харах гээд ирээгүй байна. Ингэж талцуулж, улс төржүүлж байна.

Би бол бүгд ажилсаг болох хэрэгтэй. Яг өнөөдөр шиг бүгд бүрэн, бүтэн цагаар суудаг болмоор байна.