2018.11.30

О.Баасанхүү: 2020 онд та нар ард түмнээр дүнгээ тавиулна

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

“Ямартай ч сайхан байна. 1990 оноос хойш ямар хулгай хэн хийснийг мэдэж авлаа. Аливаа хулгай дээрмийг маш багаас нь эхлэх ёстой. Дээр үед Элсний 13 гэж тэмцэгчид байсан. Одоо ЖДҮ-ийн 13 гэх хулгай хийсэн нөхдүүд байна. Тэднийг дотор нь дахиад 3 хувааж болохоор байна.

Эд нартайгаа хариуцлага тооцоод өгөөч ээ гээд байгаа юм. Би У.Хүрэлсүх сайдтай бараг хадаг барьсан ах дүү. Энэ хэдэн сайд нараа солиод өг гэж хэлсэн. Гэтэл МАН-ын хурал шийдвэр шиг юм яриад байх юм. Та нам дээрээ их ажлтай учраас Ерөнхий сайдынхаа ажлыг өг өө гэж хэлмээр байна. Би сүүлийн 20 жил хуулийн ажил хийсэн хүн. Хуулийг сонгож хэрэглээд байх шиг.

ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал бол дандаа гэмт хэргийн шинжтэй зүйл яригдаж байна. Хуулийн салбарынхан ингэж улс төрийн гар хөл болохоо боль. Н.Энхбаяр, Н.Алтанхуягийг огцруулж, баривчлах үед та нар нэгдмэл байсан. Одоо наад хагарал хэрүүлээ боль оо. 2020 оны сонгуулиар ард түмэн та нарт дүн тавих байх.”