О.Содбилэг 2018.11.30 | Vip76.mn

О.Содбилэг: Ард түмэн биднийг хэрэлдэх биш асуудал шийд гэж сонгосон

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг

“Ард түмэн биднийг юу гэж сонгосон бэ гэвэл, Авлига, шударга бус байдал гэх мэт хүлээлт үүсгэж байгаа асуудлуудыг шийд гэж мандаат, итгэл өгсөн. Ард түмэн бол хөшигний цаана өрнөж байгаа улс төрийн асуудлыг мэдэхгүй байна. Иргэд бухимдлаа төрдөө хандан гаргаж байгааг улс төрийн талцал хагарал болгож байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн үеүүдэд олон асуудлуудаа шийдэх боломж байсан. Өнөөдөр ч байна. Үе үе Монгол төрийг удирдаж байсан лидерүүдийг харахад ард түмнээ данда эвлэрүүлэн нийлүүлж, эрх мэдлээ авч асуудлаа шийдэж ирсэнд байгаа юм. Харин хагаралдаж, хоорондоо муудалцаж, иргэдэд буруу мэдээлэл өгч байсан түүх байхгүй. Бид ингээд эвдрэлцэж байх хооронд эдийн засаг улам хэцүүдээд байна шүү.”