2018.11.30

Ж.Мөнхбат: Хариуцлагагүй сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тар

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Би өөрийнхөө байр суурийг хангалттай илэрхийлсэн. Гэхдээ нэг зүйлийг тодруулан хэлмээр байна. МАН бол төрийн ачааг нуруу дээрээ үүрч байгаа нам. Тиймээс энэ нам эв нэгдэлтэй, зарчимтай байх ёстой гэж үзэж байгаа юм. Эв нэгдлийн цавуугаар цавуудаж цаашаа явах ёстой. харамсалтай нь сүүлийн үед намын даргын барьж байгаа зарчим буруу байгаа учраас хэлж байгаа юм. Тиймээс шударга шүүмжлэл, дотоод ардчилал байх ёстой гэж байгаа юм. Гэхдээ ингэсний төлөө шоронд хийнэ, намаас хөөнө, сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж болохгүй. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргах үед МАН-ын удирдах зөвлөл огцруулахгүй гэсэн улс төрийн шийдвэр гарч байсан гэтэл УИХ-ын 33 гишүүн намын улс төрийн шийдвэрийг дагалгүй огцруулж байсан. Тэр үед намаас хөөнө гэдэг асуудал гараагүй шүү. Би өнөөдөр шударга ёс гэчхээд өөрийн танхимын гишүүдтэйгээ хариуцлага тооцохгүй байгаа учраас шударга ёсны төлөө дуугарсан. Үүнийхээ төлөө ч алдагдаж байна. Ийм хариуцлагагүй сайд нартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тар гэж хэлнэ. Үүнийг төлөө цаашид дуугарна.