Л.Элдэв-Очир 2018.11.30 | Vip76.mn

Л.Элдэв-Очир: Надад Спирт бал бурам компаний хувьцаа байхгүй Баатарбилэг гишүүн ээ

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир

Энэ парламентад 41 гишүүн шинээр сонгогдсон. Одоо  40 нь энэ танхимд сууж байна. Шинэ гишүүд туршлагатай гишүүдээсээ суралцах зүйлс их бий. Гэхдээ зөвийг нь сурах хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. Гэтэл зөвөөс илүү бурууг сураад хандлага харагдаж байгаад харамсаж байна.

Сая Ё.Баатарбилэг гишүүн “Элдэв-очир Спирт бал Бурам ХХК төрд өгөөрэй” гэж хэллээ. Надад байгаа бол би өгөхөд бэлэн байна. Байхгүй учраас би залруулга хиймээр байна. Би энэ компанийг 90 оны үед удирдаж байсан. Тэр том компанийг удирдаж байснаараа бахархдаг. Гэхдээ энэ компанийн хувьцаа эзэмшдэггүй. Тиймээс Ё.Баатрбилэг гишүүн залруулга хийгээсэй гэж хүсэж байна. Байгаа бол Ё.Баатарбилэг гишүүнд ч өгсөн яахав. Тиймээс шинэ, залуу гишүүн эхнээс нь улс төрийг зөв хийж яваасай гэж хүсэж байна.

Бид 2000 оны АН-ын алдааг давтах хэрэг байхгүй. Би Засгийн газрыг дэмжинэ. Тиймээс У.Хүрэлсүх сайд та Засгийн газрыг тултал сайн авч яваарай. Бас намыг нэгдмэл авч яваарай. Та төрийн залруулж, тохинуулж явах хүн үгийн сонголт дээр зөв хийж яваарай. намын гишүүдийнхээ хэлсэн үгт авах гээхийн ухаанаар хандаарай. Тэгээд 2020 онд нам нүүр бардам ард түмнээ дүнгээ тавиулаарай авч яваасай гэж хэлмээр байна.