С.Бямбацогт 2018.11.30 | Vip76.mn

С.Бямбацогт: Цаашдаа бид яаж эв нэгдэлтэй, ойлголцдог болох ёстой

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Нилээд хэдэн хоног муухайгаа харууллаа. Парламент бол мэтгэлцээний талбар. Гэхдээ парламентад суудалтай намууд бие биеийнхээ бодлогын хүрээнд шүүмжилдэг.

Монголын ард түмэн бидэнд итгэсэн. Гэтэл би яажийсан гэрээ бидэнд итгээд даатгасан. гэтэл бид тулгаа тойрч хэрэлдээд л байна л даа. Ерөнхий сайдыг огцруулах 7 үндэслэл байгаа. Үүнээс гадна ярих зүйл байгаа. Нэгдүгээрт бид эв нэгдэл, мөн бид том зургаа харж чадаж байна уу? гэдэг асуудал байгаа. намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт олон том зорилтууд туссан. Харамсалтай нь энэ том зорилтууд биелж чадаж байна уу? өнөөдөр тулгамдсанаас авахуулаад томоохон бодлогын асуудлууд туссан. Энэ бодлогын асуудлуудыг Засгийн газар оруулж ирж УИХ-аар батлуулж байх ёстой. Энэ орж ирэхгүй байна. Хоёрдугаарт, эв нэгдэл. Энэ байдлаар цааш явахгүй шүү. Цаашдаа бид яаж эв нэгдэлтэй, ойлголцдог болох юм. Үүнийг Намын дарга, Ерөнхий сайд анхаарах хэрэгтэй байна. Ингэхгүй бол үл ойлголцол, хагарал бий болж байна. Үзэн ядал удахгүй өс хонзон болох нь. үүнийг том зургаар нт хараач ээ