Болд.Л 2018.12.03 | Vip76.mn

Л.Болд: Ардчилсан нам нэг хүний дарангуйллын нам болжээ

Л.Болд: Ардчилсан нам нэг хүний дарангуйллын нам болжээ

Өнөөдөр УИХ дахь АН бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас 4 жилийн хугацаатайгаар хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвшүүлэх эрхээс нь хасаж байгааагаа мэдэгдсэн. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж, кноп дарсан нь АН-ын Үндсэн дүрмийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн гэж АН-ын Үндэсний дүрмийн хороо үзжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Намын бүлгийн улстөрийн шийдвэр гарсан бүлгийг ойлгохгүй байна. Нам харгалзахгүй монголын дээрэмдэн тонож байгаа МАНАН-гийн бүлэглэлийг  дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас намаасаа хөөгдөж байна. Монголоосоо хөөгдөөгүйдээ баярлаж байна. С.Эрдэнийг АН-ын даргаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат АН-ыг булшилж байна. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би нэг л эхнэртэй. С.Эрдэнэ дарга нүүрсний бизнес эрхэлдэг эхнэртэй гэлээ. Нүүрсний тээвэрчин эхнэрээ хайж байна. Миний эхнэр эмч мэргэжилтэй хүн. Би дээрээ 10 ахтай хүн. Би ах нарынхаа төлөө биш ард түмний төлөө шийдвэр гаргасан” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “АН-аас энэ Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Саналд гарын үсэг зураагүй. АН-ын дүрмээр бол өөрийнхөө Засгийн газрын эсрэг санал өгөхийг хориглодог. Хэрвээ Батзандан, Мурат бид гурав Засгийн газрыг унагаахаар санал өгсөн бол харин ч буруутах байсан.  Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсад эрх чөлөө, ардчлал, ард түмний төлөө хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал Засгийн газрыг огцруулах асуудал бол МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. АН нэг хүний дарангуйллын нам болжээ. УИХ-ын гишүүний хувьд ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болдын АН бүлгээс гарах тухай албан бичиг