С.Эрдэнэ: Прокурор хэрхэн хэлмэгдүүлдгийн болит жишээ нь би
2010.11.12

С.Эрдэнэ: Прокурор хэрхэн хэлмэгдүүлдгийн болит жишээ нь би

С.Эрдэнэ:

-Засаглал хуваах зарчим алдагдсан нь үнэн. 2008 оны сонгуулиар таван залуу алтан амиа алдаж, 700 гаруй хүн хилсээр хоригдсон. Энэ асуудалд хэн ч хариуц-лага хүлээгээгүй. Эрх баригч намын захиалгаар Дээд шүүх, прокурор ажилласан шүү дээ. Ц.Нямдорж сайд аа, таны удирдаж байгаа цагдаа ямар байгаа билээ. Бодит үнэнийг л ярих хэрэгтэй. Жирийн иргэдэд яаж үйлчилдэг гэдгийг хүн бүр мэднэ. Хамгийн үнэтэй хаус, машиныг цагдаа нар л унаж, эдэлж байна. Үүнийг юу гэх вэ. Ерөнхийлөгч Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорыг сольсноор улстөржиж байна гэж хэлэх гээд байна уу. Үнэнийг хэлэхэд хуулийн байгууллага бүхэлдээ дампуурчихсан байгаа шүү дээ. Цагдаа хүчний байгууллага иргэдийг яаж   хохироодог, яаж хорьдог гэдгийг, прокурор хэрхэн хэлмэгдүүлдгийн бодит жишээ нь би өөрөө байна. Шагналыг ч гэсэн захиалгаар өгдөг байсан шүү дээ. Энэ танхимд сууж байгаа захиалгын гавьяатууд мэдэж байгаа байлгүй, өөрсдийгөө. Орос ардын нэг үг байдаг даа. Хүн хэмжээгээрээ сэтгэдэг гэж. Улстөржүүлж харж байгаа бол өөрийн чинь л бодол. Харин өнөөдөр засаглал алдагдсан гэдэгтэй бол санал нэг байна. УИХ нь Засгийн газартаа дөрлүүлчихсэн явж байгаа нь үнэн. Ерөөсөө кноп дардаг хуруувч болоод хувирчихсан нь үнэн шүү дээ. УИХ-ын гишүүд хууль батлах биш, Засгийн газрын оруулж ирсэн төслийг л баталдаг болчихсон.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.