2018.12.04

"Зочны цаг" нэвтрүүлэг

Монголын Мэдээ телевиз Онцлох зочин нэвтрүүлгээр Сонгинохайрхан Дүүргийн Засаг Дарга Ж.Сандагсүрэн уригдан ирээд байна. 

Сонгинохайрхан дүүргийн төгсөгчид уг шалгалтын оноогоор төдийлөн дээгүүрт жагсдаггүй нь сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд 6, 7-р байруудад жагссан үзүүлэлтээс харагдана.

Энэ нь нэг талаас сурагчдын сурлагын чанартай холбоотой мэт боловч өргөн утгаар нь авч үзвэл сургалтын орчин, багш нарын чадавх, эцэг эхийн дэмжлэг зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж, ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй хүүхдүүдэд цаашид чанартай их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэхэд нь туслах үүднээс дүүргийн удирдлагууд боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд “UP” төслийг эхлүүлж, өнөөдөр төслийн танилцуулгыг хийлээ.