Л.Мөнхбаатар 2018.12.04 | Vip76.mn

Ирэх онд Хөвсгөл аймагт ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ?

УИХ өнгөрсөн сард 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж, баталсан. Ингэхдээ нийт төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.67 тэрбум төгрөг байхаар тооцоолсон бол зарлагыг 11.58 тэрбум байхаар тооцжээ.

Үүнээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар 2019 онд Хөвсгөл аймагт 15.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг тусгасан байна. Ингэхдээ боловсрол, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр ажлууд хийхээр тооцсон байна.

Хөвсгөл аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг дэлгэрэнгүйгээр хүлээн авна уу.

АЛАГ-ЭРДЭНЭ СУМ
  • Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилгын засварт 100.0 сая төгрөг
  • Соёлын төвийн их засварт 200.0 сая төгрөг
БАЯНЗҮРХ СУМ
  • 150 ортой дотуур байрны барилгын үлдэгдэл санхүүжилтэд 1 тэрбум 20 сая төгрөг
  • Засаг даргын Тамгын газрын барилгад 1 тэрбум 200 сая төгрөг
  • Хонин уулын заставын барилгын засварт 300.0 сая төгрөг

ХАТГАЛ СУМ
  • Эрүүл мэндийн төвийн өргөтгөлд 500.0 сая төгрөг
  • Захирагчийн ажлын албаны барилгын үлдэгдэл санхүүжилтэд 500.0 сая төгрөг
ХАНХ СУМ
  • Засаг даргын Тамгын газрын барилгад нийт 1.2 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2019 онд 600.0 сая төгрөг
  • ЕБС-ийн 1-р байрны их засварт 200.0 сая төгрөг
  • ЕБС-д Уаз фургон автомашин 35.0 сая төгрөг

УЛААН-УУЛ СУМ
  • 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилт 1 тэрбум 71 сая 700 мянган төгрөг
  • 76 ортой дотуур байрны барилгын үлдэгдэл санхүүжилт 350.0 сая төгрөг
РЕНЧИНЛХҮМБЭ СУМ
  • 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгад нийт 3.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2019 онд 1 тэрбум 800 сая төгрөг

ЦАГААННУУР СУМ
  • Эрүүл мэндийн төсвийн засварт 100.0 сая төгрөг
ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМ
  • 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилт 2 тэрбум төгрөг
  • 100 ортой цэцэрлэгийн барилгад 1.1 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2019 онд 500.0 сая төгрөг
  • Бэлчээрийн худаг гаргахад 25 сая төгрөг

ЦЭЦЭРЛЭГ СУМ
  • Их ямаатын заставын барилгын засварт 300.0 сая төгрөг
МӨРӨН СУМ
  • 14 дүгээр багт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын үлдэгдэл санхүүжлт 1 тэрбум 30 сая төгрөг
  • 480 хүүхийн суудалтай сургуулийн барилгад 4.0 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2019 онд 2 тэрбум төгрөг
  • 10, 13, 14-р багт 4 ширхэг худаг гаргах 100.0 сая төгрөг
  • Аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгааны хөгжлийн Соёмбо цогцолбор төв байгуулахад 550.0 сая төгрөг

ЦАГААННУУР, РЕНЧИНЛХҮМБЭ
  • Сумдыг шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийнэ.