Д.Ганхуяг: Гишүүд олон ургальч үзэлтэй байх нь чухал
2018.12.05

Д.Ганхуяг: Гишүүд олон ургальч үзэлтэй байх нь чухал

АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөөдөр /12.04/ Төрийн ордонд хаалттай хуралдаж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-АН-ын дүрмийн бодлогын хорооноос гаргасан хариуцлага тооцох шийдвэрийг та юу гэж харж байна вэ ?

-Намын мөрийн хөтөлбөрөөр нэр дэвшиж, сонгогдсон гишүүн, УИХ-ын албан ёсны бүтэц хоёрыг зааглах шаардлагатай байгаа юм. Тухайн нам сонгуульд ялбал мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж явдаг. УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр төрийн түшээ болж явдаг бөгөөд тэр холбоосыг бүлэг гүйцэтгэдэг.  УИХ, гишүүд, улс төрийн намууд, бүлгийн шийдвэрийг нягт уялдуулсан хуулийг батлах тийм шаардлага үүсчээ. УИХ-ын тухай хуульд энэ өөрчлөлтийг оруулахгүй бол парламент нэг л эмх замбараагүй яваад байна. Засгийн газрыг огцруулах асуудлаар манай намын бүлэг шийдвэр гаргасан эсэхийг би мэдэхгүй байна. Намын зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэх байлаа.  Тэгээд олонхоороо шийдэх байсан.  Ер нь улс төрд иймэрхүү асуудал дээр нэгдсэн санал чухал байдаг. Тэгэхгүй олонхоороо шийдэхээр асуудал үүснэ.

-Тэгэхээр та УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарын зөв гэж харж байна уу?

-УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа дагах, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодох учиртай.  Гэхдээ нөгөө талаар нам  дүрмийн дагуу явах нь бас зөв.  Тухайн асуудал гишүүдийн үзэл санаа чухал байлаа.  Олон ургальч бодолтой нийгэм шүү дээ.  УИХ-ын гишүүд ч тийм байх учиртай.

-АН-ын хуваагдлын талаар ярьж байна.  Хөөгдсөн гишүүн маань АН-ын дарга С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг зайлуулна гэж ярьсан?

-Тийм асуудал  байхгүй байх аа.