Эрдэнэ.С 2018.12.05 | Gogo.mn

Д.Кёкшюүзан Батбаярыг Ардчиллын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор шагналаа

Д.Кёкшюүзан Батбаярыг Ардчиллын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор шагналаа

Ардчилсан намын Их хурал өчигдөр болж, Д.Кёкшюүзан Батбаярыг АН-аас түүний хийж бүтээсэн гавьяаг үнэлж, сүмо бөхийн 25 жилийн ой болж байгааг тохиолдуулан Ардчиллын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-гоор шагналаа.

Кёкшюүзан Д.Батбаяр “Ардчиллын мянга, мянган төлөөлөл болсон журмын нөхөд маань намайг өндрөөр үнэлж, Ардчилсан намын дээд шагнал болох “Чингис хааны одон”-оор энгэрийг минь мялааж, надад урам хайрлаж байгаад баяртай байна. АН-ын гишүүн болоод УИХ-ын гишүүн болж үзлээ. Өнөөдөр журмын нөхөдтэйгөө зүтгэж яваадаа сэтгэл хангалуун байдаг. Надад хийж, бүтээх ажил их байна.

Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй болсон хүүхдийн төлөө төлөвлөсөн ажил олон байгаа. Тэр тусмаа “Хөрш заан” барилгын компани энэ жил нэг сая мкв талбай бүхий  барилга барьж нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад бага ч гэсэн нэмэр болох зорилго тавиад ажиллаж байна. Одоогийн байдлаар 750 мянган мкв барилгыг барьсан байна. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэг барьсан.

Цаашлаад эрүүл мэндийн  салбарт хөрөнгө оруулалт хийж ажиллана гэж бодож байгаа. Дурьдаад байвал маш олон сайхан ажлуудыг хийсэн. Үүнд урам хайрлаж Арчидсан намын партизанууд, мянга мянган журмын нөхөд минь намайг дэмжиж энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байгаад баяртай байна” гэлээ.