Тэрбишдагва.Д 2018.12.06 | Vip76.mn

Хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй

Хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УЛС ТӨРЧИЙН ХУР ИХ ТУРШЛАГА ӨНӨӨГИЙНХӨНД ҮЛГЭР БОЛДОГ

Түүний намтар баялаг, туршлага зузаан хүн. Өвөрмөц нэртэй түүнийг сүүлийн үеийн залуус “... тэр угаасаа УИХ-ын гишүүнээр төрсөн” гэж хошигнох нь үнэн гэлтэй.

Монгол төрийн сайдаас эхлээд УИХ-ын гишүүнээр тасралтгүй 15 жил ажиллаж байгаа түүнийг  учир мэдэх хүмүүс бүгд л таньдаг. Тэр хүн бол Дэндэвийн Тэрбишдагва. 2000 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2002-2004 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд 2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд зэрэг Засаг төр, дипломат албыг тасралтгүй хашсан тэрээр 2004 оноос эхлэн 4 удаагийн парламентад ард түмнээ төлөөлөн хууль батлалцаж явна.

УИХ-ын чуулганы танхим

2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан энэ парламент 41 цоо шинэ гишүүн ажиллаж байна. Тэдний ихэнх нь залуу улс төрчид. Харин парламентад олон удаа сонгогдсон Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд тэдэнд зааж зөвлөж, үг үйлдлээрээ үлгэр дууриал үзүүлж явдаг.

Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх тухай УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцэж байх үед тэрээр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “Эвдрэлцэж, хөндлөнгийн идэш болчихвий гэж бодож байна. Хүй элэгтнүүд эвдрэлцэж, хөндлөнгийн олз болж байсан түүхтэй улс шүү. Өнөөдөр нам дотроо эвдрэлцэж байгаа нь үндэстэн дамнасан корпораци, гадна дотны нөлөөлөл, хөндлөнгийн улс орнуудыг баярлуулж мэднэ. Угтаа бол бид эвлэн нийлүүлж, эвлүүлэх үүрэгтэй улс. Тиймээс хэлэх үг хийх үйлдэлдээ бодож байхыг анхааруулмаар байна.” гэсэн юм.

Д.Тэрбишдагва гишүүн 2017 онд өөрийн бичсэн “Зааг” номыг уншигчиддаа өргөн барьсан. Номын баринтиг нээх ёслолын үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэхдээ: 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

“Тэрбишдагва ах энэ номондоо Зааггүйгээр амьдарч болно гэдгийг өгүүлсэн байсан. Бид хоёрын хувьд бие биедээ зааг гаргаж явсан үе бий. Би Тэрбишдагва ахыг эсэргүүцэж поошиг нүдэж, талбай дээр жагсаал хийж ч явлаа. Гэхдээ хоёр намыг нэгтгэх, хамтарч ажиллуулах чиглэлээр ярилцсаар, Тэбэ ахын эр хүний ноён нуруутай, ууч зан, алсын хараа нь биднийг ойртуулж, өрсөн заагаа нурааж чадсан хэрэг ээ.

гэж хэлж байсан нь түүнийг залуусын дунд хэрхэн үнэлэгддэгийг гэрчилдэг юм.

“ЗААГ” НОМОНД ДЭНДЭВИЙН ТЭРБИШДАГВЫН НАМТАР БУС МОНГОЛЫН НЭГ 60-НЫ ТҮҮХ АГУУЛАГДСАН.

"Зааг" номын баринтиг нээх ёслол

Д.Тэрбишдагва: “Дөрвөн жил олон ч  хуудас цаас эрээчсэн, түүнийгээ олон ч удаа хайр найргүй урж хаясан даа. Тийнхүү аар саархан намтар түүхээрээ оролдож суутал “Тэрбишдагва гэдэг ганц бодгаль хүний туулсан хийгээд туулж байгаа амьдрахуйн зам мөрийн дүр зургийг гаргаад, бүхэлд нь зурчихвал нэгэн жаран, бүтэн нэг улс орны түүх нийгмийг ахуй амьдралтай нь харуулчихаж болох юм биш үү дээ” гэх бодол орж ирсэн нь “ЗААГ” номын маань утга учир, амин сүнс нь болсон билээ.”

Түүний бичсэн энэхүү номын минь дотоод ертөнц бол Монгол Улсын хөгжлийн гарц болох “Ажилсаг Монгол хүн”, “Сахилга дэгтэй монгол хүн” гэсэн философид зангидагджээ.

Ард түмний сайн сайхан, аз жаргалтай амьдрал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, амгалан тайван байдал, хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй.

Харин хүний эрх, эрх чөлөөг боймлох, үзэн ядалт, эзлэн түрэмгийлэл, сахилга, дэг журамгүй байдал зэрэг хүн төрөлхтөний сайн сайхны эсрэг бүхэнд хатуу хана хэрэм, зааг хязгаарлалт ямагт байх ёстойг тэрээр энэ номоороо хэлжээ.

“АЖИЛСАГ МОНГОЛ ХҮН”

“Ажилсаг Монгол хүн” хэмээх философийг бодит амьдралд хэрэгжүүлэхээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва олон жил зүтгэж байна. Зүгээр нэг цаасан дээр буулгасан хөтөлбөр биш жинхэнэ судалгаа тоо, мэдээлэл дээр үндэслэсэн хэрэгжих нөхцөлтэй хөтөлбөрийг боловсруулан гаргахаар ажиллаж явна.

МСҮТ-тэй танилцав

Сүүлийн гурван жил “Ажилсаг Монгол хүн”-ийг хөтөлбөр болгохоор төвлөрч ажиллаж байна. Хүн хөгжлийн гарц байхын тулд хүүхэд байхаас нь зөв Монгол хүн, зөв хүмүүжилтэй болгохын зэрэгцээ бүгдийг нь мэргэжилтэй болгох хэрэгтэй.

Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг, дунд үйлдвэрүүдийн эздийг бий болгож, орчин үеийн техник, технологид суралцсан өндөр чадамжтай дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, үйлдвэрлэл хөгжүүлж олон ажлын байр бий болгосноор тэр нь эргээд их хэмжээний хөрөнгийг улсын төсөвт суулгаж, улс маань хөгжинө, хүн бүр ажилтай, орлоготой болно.”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Хүнээ  хөгжүүлэхэд  чиглэсэн бодлогыг Монголын төр зохион байгуулалттай, төлөвлөлтэйгээр хэрэгжүүлэхгүй бол шаварт суусан машин шиг дороо хий эргээд байгааг олон судалгаанаас харж болно. Учир шалтгааныг хөөж харвал, зах зээлд шилжсэнийхээ дараа  үйлдвэр аж ахуйн газрыг оновчгүй хувьчилж, 70 жил бэлтгэгдсэн жинхэнэ мэргэжилтэй боловсон  хүчнээ гудамжинд гаргасан явдал юм.

Амьдрахын эрхэнд тэдний зарим нь ганзагын наймаанд явж, нэг хэсэг нь ажилгүй болсондоо гутарч архинд живж, нөгөө хэсэг нь шал өөр төрлийн ажил эрхлээд явсан. Эдийн засгийнхаа суурь бүтэцтэй уялдуулж, мэргэжилтэй ажилтан ангийг бэлтгэж байсан хуучин нийгмийн механизм нурахаар боловсон хүчний бодлого дагаад алдагдсан.

Харин тухайн үеийн алдааг өнөө үед засах хүмүүс бол 2 нийгмийн шилжилтийг давж ирсэн хүмүүс юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэдний нэг. Тиймдээ ч “Ажилсаг Монгол хүн” хөтөлбөрийг санаачилж, ажил хэрэг болгохоор зүтгэсээр явна. 

Ц.Соёлмаа