О.Баасанхүү 2018.12.06 | Vip76.mn

О.Баасанхүү: Захиргааны ерөнхий хуулийг хуульчид унших хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Захиргааны ерөнхий хууль гэж гарсанаас хойш энэ хууль амар заяа үзээгүй гэж хэлж болно. Захиргааны ерөнхий хууль гэдэг бол Захиргааны байгууллыгн хэм хэмжээг тодорхойлж өгөөд. Түүн дээрээ үндэслэн шүүхэд гомдол гаргах эрхийг хангаж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл захиран тушаах шийдвэр гаргана гэсэн үг. Би сая нэг шүүх хуралд ороход өмгөөлөгч ирээгүй байсан. Шүүгч шийтгэл оноосон. Гэтэл энэ өмгөөлөгчид маш их эргэлзээ төрүүлсэн. Гэтэл ҮХЦ ямар ч тохиолдолд захиргааны шийдвэрт гомдол гаргах эрхтэй гэж байна.

Гэтэл захиргааны хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын тогтоол гарч, түүнийг нь хэрэгжүүлэгч Засгийн газрын шийдвэрийг шүүх хэлэлцэхгүй гэж өөрчлөлт оруулахаар төсөл явж байна. Гэтэл зөв хэрэгжүүлсэн үү? Буруу хэрэгжүүлсэн үү гэдгийг хэн тогтоох вэ? Цэц үү? Ийм боломж байхгүй. Захиргааны ерөнхий хуулийг хуульчид унших хэрэгтэй байна.”