Ч.Улаан 2018.12.06 | Vip76.mn

ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал дахин хойшлогдлоо

ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал дахин хойшлогдлоо

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан. 

2018 оны 11 сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн уг асуудал улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хойшлогдоод байгаа юм. Өнөөдөр ч мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы хуралдааныг даргалах ёс зүйн эрхгүй хэмээн үзэж түүнийг огцрохыг шаардсан юм. 

Мөн Засгийн газрын гишүүнийг танилцуулах ёстой Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцсонгүй. Нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар горимын санал хэлсэн.

Ийнхүү гишүүдийн саналаар энэхүү асуудлыг хэлэлцэхийг дахин хойшлууллаа.