Баасанхүү.О 2018.12.06 | Vip76.mn

О.Баасанхүү: Алт, архи, тамхины компаниудын лобби хэтэрч байна

Өнөөдрийн /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“АН өнөөдөр УИХ-д бүлэггүй болчихсон. Ийм байхад завсарлага авах боломж байхгүй. УИХ-д алт, архи, тамхины компаниуд татвар буулгах гэж лобби их хийдэг гэдгийг бүгд мэднэ. Сайдад хариуцлага тооцох хуулийн өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Засгийн газар нь УИХ-ын толгой дээр гараад хүссэн асуудлаа хэлэлцүүлж, хүсээгүй асуудал дээрээ бойкот хийдэг байдал газар авлаа. Тиймээс энэ асуудлыг буцаах асуудлаар санал хураая гэж бодож байна.”