Д.Оюунхорол 2018.12.06 | Vip76.mn

Д.Оюунхорол: Засгийн газар УИХ-д маш хүндэтгэлгүй хандаж байна

Өнөөдрийн /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааны ирц хүрээгүй байна. Засгийн газрын гишүүд УИХ-д маш хүндэтгэлгүй хандаж байна. Тиймээс өнөөдрийн чуулганыг завсарлаад асуудлаа дотооддоо яриад, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг түр хойшлуулах саналтай байна.”