Д.Тэрбишдагва 2018.12.06 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Одоо бид хэрэлдэх биш ажлаа хиймээр байна

Өнөөдрийн /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“АН бүлэггүй болсон тул завсарлага авах эрхгүй. Гэхдээ энэ асуудлыг байнгын хороо дүгнэлтээ уншаад, хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн учраас хэлэлцэх эсэхийг нь шийдээд явах хэрэгтэй. Хуулийн үйлчлэх хугацаа дуусч байгаа бөгөөд Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн.

Дотоод асуудлаасаа болоод олон хоног алдсан. Уул уурхайн сайд асуудлаа танилцуулахдаа цаг хугацаанд хавчигдаж байгаа тухайгаа хэлсэн учраас хэлэлцээд явмаар байна. Одоо бид ажил хийх хэрэгтэй байна. Хэл амаа билүүдэж, муудалцах нөхцөл, цаг биш болчихоод байна шүү.

Бид чинь Монгол хүмүүс эв зүйгээ олоод ажлаа хиймээр байна. Улс орон хэцүү байдал орчихоод байна.”