Ж.Мөнхбат 2018.12.06 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Бид байсан ч байгаагүй ч Монголын төр оршидгоороо оршино

Өнөөдрийн /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Засгийн газрыг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд оруулж ирсэн. Энэ зарчмын асуудал байсан. Сайд нар эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас зээл авсан нь үнэн. Гэхдээ Засгийн газрын асуудал одоо дууссан. Гэтэл Засгийн газрын сайдыг нь томилж өгье, Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг чинь хэлэлцээд өгье гээд өглөөнөөс хойш энд сууж байгаа УИХ-ын гишүүдийн буруу юу? Энд олонхи болсон МАН буруутай.

Нэгэнт чадамжгүй болсон Засгийн газар болон УИХ нь тарцгаая. Асуудлыг нь хэлэлцэж байхад сайд нар нь УИХ-ын чуулганд орж ирээд картаа сугалаад явж байна. Ийм байж яаж иргэдээс хууль дагаж мөрдөх тухай шаардах юм бэ? Одоо бид ард түмнээрээ л дүнгээ тавиулах цаг болж. Тэрнээс биш ард иргэд итгэж найдах зүйл хүлээгээд хэрэггүй. Нөхөн сонгуулиа явуулаад бид тарах хэрэгтэй болжээ. Төр нь төр биш, нам нь нам биш болсон байна.”