2018.12.05

Ё.Баатарбилэг: УИХ-ын дарга ганцаараа хурал хаагаагүй

УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг ганцаараа сууж байгаад хаасан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг түүнийг чуулганыг ганцаараа хаагаагүй гэдгийг хэллээ. 

Ё.Баатарбилэг: УИХ-ын хуралдааны үйл ажиллагаа тасалдаагүй. Чуулганаар хэлэлцэх асуудлууд даргын зөвлөлөөр хэлэлцэгдсэн дарааллаараа явж байгаа. Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан эхлэхэд Ёс зүйн дэд хороо хуралдах шаардлагатай байна гээд завсарлага хүсээд, хүлээсэн. Гэтэл дэд хорооны ирц бүрэлдээгүй удсан. Намайг орой 18, 19 цагийн үед сууж байхад 10-аад гишүүн сууж байсан. УИХ дарга орж ирээд чуулганыг хаасан.