Б.Мөнхцэцэг 2018.12.06 | Рояаль

"Үнэ цэнэтэй ахмадууд" төсөл арга хэмжээний 1 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо

"Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр"  СХД-т хэрэгжиж байна. Энэ хөтөлбөр нь 2017 онд дүүргийн 4 бүсийн хэмжээнд 6 удаа зохион байгуулагдаж, нийтдээ 180 гаруй ахмадуудыг хамруулсан. 

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг: Энэ үйлчилгээ бол СХД-ийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс дээр зохион байгуулагдаж байна. Манай дүүрэг Нийслэлд анх удаа энэ төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг "Шинэ хөгжлийн түлхүүр" ТББ-тай хамтран зохион байгуулж, өнөөдөр 1 жилийн ой болж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь ахмадуудынхаа орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрхэлж байсан хөдөлмөрийн үнэ цэнийг залууст өвлүүлэхэд чиглэсэн.