Н.Учрал Б.Бат-Эрдэнэ Ц.Даваасүрэн 2018.12.07 | Рояаль

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд юу хийх шаардлагатай вэ?

Нэг сая гаруй хүн амтай, 400 мянга гаруй авто машинтай Нийслэлийн хувьд замын ачаалал, түгжрэл, бухимдал дээд цэгтээ хүрч байна. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх нэг арга зам иргэд нийтийн тээврийн үйлчилгээг сонгох гэдгийг ярьж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ сайн болсон. Хүрэлцээ, хангамж талаас нь харж байгаа зүйл бий. Карт уншуулаад, кондуктар мөнгө хураадаг ажил байхгүй болсон. Үйлчлүүлэгчдийн хувьд их хялбар болсон. Улаанбаатар хотын түгжрэл, төлвөлөрөл нэмэгдсэн үед нийтийн тээврийг хөгжүүлэх, 1-р эгнээгээр саадгүй зорчуулах зохицуулалтыг сайжруулбал хүн болгон хувийн машинтай Улаанбаатар хотын түгжрэлд суух шаардлага байхгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нийтийн тээврийн хэрэгсэл маш богино хугацаанд хүрэх ёстой газраа хүрдэг болбол хүмүүс нийтийн тээврээ сонгоно. Гадаадад метро нь хурдан учраас иргэд нь метрогоо илүүд үзэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээг л шуурхай болгож чадвал энэ асуудал шийдэгдэж чадна. Замын хөдөлгөөний эргэлтүүдийг эргэж харах зүйлс бий. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Дэлхийн том хотууд энэ нөхцөл байдлыг туулаагүй биш туулсан. Тиймээс хот өөрөө бүсчилээд, хотын төв татвартай болдог. Бүсчилсэн татварын тогтолцоог бий болгоод, хотын төвөөр татвартай явдаг байдал руу шилждэг. Татвартай учир иргэд машинаа хотын захаар тавиад, нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа учраас хөгжих бололцоотой болдог. Мөнгө төгрөг төлөөд үйлчлүүлж байгаа учраас нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн сайжрах санхүүтэй болно.