Төсвийн төслийг өргөн барилаа
2018.12.10

Төсвийн төслийг өргөн барилаа

Энэ сарын 14-нд хуралдах дүүргийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар 2019 онд дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хурлын төлөөлөгчид хэлэлцэн батлах юм.

Өнөөдөр /2018.12.10/ дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Б.Цэрэнд өргөн барьсан юм. Мөн “Дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” өргөн барив.

Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулж дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хуульд заасан хугацаанд дүүргийн 2019 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг өргөн барьж байна. Асуудлыг шуурхай хэлэлцэж өгнө үү” хэмээв.