2018.12.10

Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн үү?

Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч байна хэмээн олон нийт шүүмжилж байна. Хоолой гашуу оргиж, үзэгдэх орчинд нөлөөлж байгаа энэ асуудал дорвитой өөрчлөлтийг иргэд хүлээж байна. УИХ-ын гишүүд энэ тал дээр ямар байр суурьтай байж, ямар шийдлийг хэлж байгааг тодруулжээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй. Зам, цахилгаан, халуун, хүйтэн ус, бохирын асуудлыг шийдвэл айлууд өөрсдөө холбогдоно. Ингэвэл утааны асуудал эрс буурна. Барилга барина гэж байна. Гэтэл барилга барихаараа нисэх, морин даваа зэрэг хол газар барьж байна. Тэр байранд нь яг утаа үйлдвэрлэж байгаа айлууд бол нүүж очихгүй.