М.Билэгт 2018.12.11 | Vip76.mn

М.Билэгт: Эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хойшлуулах хүсэлтэй байна

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх хуваарьтай байсан ч ажлын хэсгийн хуралдаан болоогүй тул хойшлуулах санал гаргалаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Өнөөдрийн хурлаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан. Гэсэн ч өглөө ажлын хэсэг 10 цагт хуралдах хуваарьтай байсан хэдий ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Тиймээс хойшлуулж өгнө үү.”