Бат-эрдэнэ.Ж Ж.Мөнхбат М.Билэгт Ундраа.А Н.Амарзаяа 2018.12.11 | Vip76.mn

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түр татгалзаж, шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түр татгалзаж, шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нарын гишүүд бүрэн эрхээсээ түр татгалзаж, шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн 22 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод өгнө гэдгээ мэдэгдлээ. Бусад гишүүдээ ч мөн бүрэн эрхээсээ түр татгалзаж, шалгуулахыг тэд уриаллаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:ЖДҮХС-ийн зээлийг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон. Зээл авсан ёс зүйгүй ажиллагаа сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг бид ёс зүйн болон хууль эрх зүйн үндэслэлээр шалгах ёстой. Тиймээс УИХ-ын нэр бүхий 20-иод гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын тухай хуулийн 7.1.23-т заасан хууль болон гишүүний ёс зүйг чанд сахих, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 20.1.6-д заасан гишүүн хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, хуулийг чандлан сахих гэсэн үүднээс ЖДҮ-ийн сангийн зээлийн хэрэгтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгааг илэрхийж байна. Цаашдаа бидний энэхүү зарчмыг УИХ-ын нийт гишүүддээ уриалж, шалгуулж үнэн зөвөө үзэх ёс зүйн шаардлага хангахыг уриалж байна.

Бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бусад гишүүдээ уриалан дуудаж байна”

Түүнчлэн “ЖДҮ-ийн асуудлыг мартагнуулах зорилготойгоор Засгийн газраас төсөв гаргаж тодорхой ажлуудыг хийж байна гэх мэдээлэл бий” гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.