2018.12.11

А.Ундраа: Ц.Цогзолмаа сайд улстөрчийн хувьд маш зоримог шийд гаргасан

Өнөөдөр /2018.12.11/ НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан А.Ундраа гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. 

А.Ундраа: Улстөрчийн хувьд Ц.Цогзолмаа сайд маш зоримог шийд гаргаж, байр суурин дээрээ хатуу зогсож чадаж байгаа. Манай намын эмэгтэйчүүдийн байгууллагын даргын хувьд бахархаж байгаагаа хэлмээр байна. Улстөрч шударга ёсны талд, зарчмын талд зогсож байгааг ард түмэн харж байгаа.

Ц.Цогзолмаа сайдыг ажил хариуцаж байх үед манай тойргийн нарны хорооллын сургуулийн асуудал шийдэгдсэн. Бүтэн жил тус хорооллын иргэд энэ сургуулийг улсын сургууль болгохыг хүссэн. Социализмийн үед баригдсан, 3, 4,-р хорооллоос хойш хамгийн олон хүн төвлөрөн суудаг хоёр хорооллын жишээ бол “Нарны хороолол”, “Алтай хотхон”. Энд амьдарч байгаа ард иргэдийн үр хүүхдүүдэд төрийн үйлчилгээг ойртуулж өгөх маш чухал асуудал байсан. 0 гаруй мянган иргэдийн өмнөөс гаргасан шийдвэрт тань талархаж байгаагаа илэрхийлье.

Хөгжим бүжгийн коллежийг Хөгжим бүжгийн консерватур болгох чиглэлээр шийдвэр гаргаж өгсөнд мөн талархлаа. Италийн Ласкала театрын захиралыг урьж, мастер класс ажиллуулсан. Консерватур болсон явдалд Ласкала театрын удирдлагууд талархалтай хандаж, цаашдын хамтын ажиллагаагаа сайжруулах боломжтой боллоо гэж илэрхийлсэн. Соёл урлагийг дэмжиж, боловсроын чухал байгууллагын статусыг дэлхийн түвшинд хүргэж өөрчилж өгсөнд энэ байгууллагын хамт олон талархалтай байгаа.