У.Хүрэлсүх 2018.12.12 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Ханбогд сумын 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Ханбогд сумын 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

-  Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авлаа.

-  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ыг баталлаа. Ингэснээр зам, байгууламжийг уурхай эзэмшигч, хөрөнгө оруулагч, тээвэрлэгч болон хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулж барих эрх зүйн зохицуулалт бүрдэж байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс байгаль орчинд учруулах сөрөг нөлөө багасч, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэн, эдийн засаг, экспорт нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ гэж үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.