Сандагсүрэн.Ж 2018.12.13 | Vip76.mn

Ж.Сандагсүрэн: БИ ИЙМ ҮГИЙГ ОГТ ХЭЛЭЭГҮЙ

Zarig.mn

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өөртэй нь холбоотой хоёр жилийн өмнөөс гарах болсон мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Түүнийг агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд "хүүхдээ дээш өргөөд яв, иргэд зөв амьсгалах хэрэгтэй" хэмээн хэлсэн гэж олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр ам дамжин ярих болсон юм.

Тэрээр өнөөдөр энэ үгийг би огт хэлээгүй бөгөөд худал мэдээлэл хэмээн мэдэгдэл гаргаж, тайлбар өгсөн байна. 

Мэдэгдэл

Худал мэдээллийг залруулж байх нь нийтэд тустай.

Миний бие 2 жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын албыг хүлээж авангуутаа агаарын бохирдлоос иргэдээ хамгаалах олон ажлыг дүүргийнхээ хэмжээнд зохион байгуулсны нэг нь “Энгийн дадлаар эрүүл мэндээ хамгаалъя” аян юм. Энэ хүрээнд агаарын бохирдол ихсэх үеэр иргэдээ маск зүүх, гэр, байшин, сууцандаа агаар шүүгч тавих, дархлаагаа дэмжих зэрэг дадлыг хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж аян өрнүүлсэн.  Энэ үеэс миний зураг, нэрийг ашиглан олон нийтийн сүлжээгээр хэлээгүй үгийг хэлсэн болгож тарааж байгааг 2 жил харсны эцэст төслийг хамт хэрэгжүүлсэн хамт олон, JCI Capital байгууллага, нөхдөө хүндлэн энэхүү тайлбарыг өгч байна.

БИ ИЙМ ҮГИЙГ ОГТ ХЭЛЭЭГҮЙ ЭЭ!

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн